Site announcements

Цахим сургууль

Цахим сургууль

by Бямба-очир Даржаа -
Number of replies: 0

Сургууль боловсролын байгууллагын өнөөгийн хөгжил нь технологийн дэвшилд суурилсан шилдэг үйлчилгээг бий болгосноор тодорхойлогдоно.
Лаборатори Мэргэд сургууль нь "Үүл" буюу сүлжээнд суурилсан цахим технологийг сургалтанд нэвтрүүлэхээр 2021 оноос АйСиТи групптэй хамтран ажиллаж байна. Суралцахуйн орчныг илүү нээлттэй, бүтээлч болгож багш суралцагч бүр хүссэн үедээ хаанаас ч тасралтгүй сурч хөгжих, хамтран ажиллах боломжтой SOLS систем, MOODLE сургалтын платформыг хөгжүүлж цахим сургууль болох зорилт тавин ажиллаж байна.💯👍
Бид эхний ээлжинд 20 багшийг сургалтанд хамруулж сургагч багшаар бэлтгэн бусад багш нартаа түгээн дэлгэрүүлэлт хийснээр бүх багш нар үүлэн технологийн системд ажиллах арга зүйд суралцлаа. 💪💐
Сургалтын агуулга, хичээлийн онцлогт тохируулж 21 судлагдахуунаар 324 интерактив хичээлийг боловсруулан системд байршуулан судлах боломжтой болголоо.🥰💯👍
Цаг үеийн эрэлт хэрэгцээнд тохирсон цахим сургалтын цогц системийг хөгжүүлэхэд сургуулийн удирдлага, багш нар олон цагаар бүтээлчээр ажиллаж эхний үр дүн гарч байгаад талархан, ажлын амжилт хүсье.
Сургууль багш нарын сургалтын үйл ажиллагаа нээлттэй, хүртээмжтэй, цахим болсноор эцэг эхчүүд хүүхдээ сургаж хөгжүүлэхэд илүү анхаарч, идэвхтэй хамтран ажиллаж байгаа нь ажлын бас нэг үр дүн юм.👏👏
Цахим сургалтын арга зүйг хөгжүүлснээр аймгийн сургуулиудад түгээн дэлгэрүүлж, хамтран ажиллах боломжтой болно.🥰😘